Мод тарих нүхийг хэрхэн бэлтгэх вэ?
Мод тарих нүхийг хэрхэн бэлтгэх вэ?

Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн ахлах менежер Ч.Одсүрэн

Өмнөговь болон Лүн дээр ойжуулалт хийж байхдаа модныхоо нүхийг урд жил нь ухсан. Тэгээд тогоон дотор хөрсний үржил шимтэй хэсгүүд салхиар дамжаад ороод ирдэг. Тодорхой хэмжээгээр хөрсөн дээрх ургамлын үлдэгдэл бас хийсэж орно. Ингэж урд жил нь нүхээ ухчих юм бол арай илүү хөрс нь баяждаг. Нөгөө талаар хөрсний чийг алдагддаг болохоор нүхээ шууд ухсан даруйдаа модоо таривал дээр гэсэн ойлголт байдаг. Гэхдээ үгүй. Хөрс хэчнээн хуурай байсан ч ухаад мод тарихдаа хангалттай сайхан усалж, цаашид тогтмол усалгаатай явдаг учраас хөрс хатах асуудалгүй. Харин хөрсөө баяжуулахыг хүсвэл урд жил нь ухвал илүү сайн гэдгийг бид туршилтаар баталсан.

https://www.youtube.com/shorts/SxKWEmuunbg