“Монголын ой судлалын нийгэмлэг” ТТБ-ын гүйцэтгэх захирал, доктор, ойн инженер З.Цогт
Хавар дөрөвдүгээр сарын сүүлээр мод тарьж эхэлнэ. Мод тарих гэдэг байгаль экологитой шууд хамааралтай. Шөнийн температур +5 хэмээс дээш болсон тохиолдолд өвс ногоо, мод бут бүгд нахиалж цэцэглэдэг. Энэ бол биологийн ургамлын хууль. Тэгэхээр +5 хэмээс дээш гарсан тохиолдолд модоо тарьж болно. Хасах хэмд мод тарих юм бол ургахгүй, үхнэ. Хүлэмжид бол тарьж болно. Өдөр нь нээгээд, шөнө нь хаагаад. Үүнийг мэдэхгүйгээс болж хүмүүс хэт эрт эсвэл хэт орой тариад мод үхээд байдаг.
https://www.youtube.com/shorts/qu86aeCYjHM