Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн, Чинагийн Галсан сангийн тэргүүн Г.Галтайхүү
Анхны усалгааг мод тарьсан даруйдаа хийнэ. Хамгийн багадаа 40-50 литр ус хийх ёстой. Ингэж байж мод шинэ суусан газраа дасна. Тэгээд 7 хоногт багадаа 2 удаа 20-40 литр ус хийнэ. Харин хаврын усалгааг дөрөвдүгээр сар эхлээд л хийж эхэлнэ. 7,8 дугаар сараас хойш усаа бага багаар татна. Бид байгалийн хуулийг л дагана гэж ойлгох хэрэгтэй. Байгаль дээр 4,5 дугаар сараас эхлээд цас хайлж, бороо орж хөрсөндөө чийг өгдөг. 8 дугаар сараас бороо татарч, 10 дугаар сард хүйтрэхэд мод маань өөрөө өвлийн бэлтгэлдээ орж нахиагаа хумьж эхэлдэг. Нахиагаа хумьж эхлэхээр нь усалгааг 7 хоногт нэг, тэгээд хоёр долоо хоногт нэг хийж усаа татсаар байгаад хүссэн хүсээгүй мод нахиагаа хумина. Ингээд 10 дугаар сард хасах хэм рүү орох үед сайн услаад хөлдөөчих хэрэгтэй. Намрын энэ цэнэг усалгааг 10 дугаар сар гараад шөнөдөө -5 хэм болоход нэг модонд багадаа 40-50 литр ус хийж, ус нь сайн шингэж байвал дахиад хоёр гурав хоногийн дараа нэмж хийгээд хөлдөөнө. Ингэж байж ус нь үндсэндээ хангалттай хүрч, шөнийн хасах хэмд хөлдөн, хавар болтол гэсэхгүй. Тэгвэл дараа хавар газар гэсэж мод сэргэхэд хөлдсөн ус нь үндсэндээ цэнэг усалгаа болж маш сайн чийг өгдөг.
https://www.youtube.com/shorts/4E2LfftzqjY