Модны тарьц суулгацыг хэрхэн сонгох вэ?
Модны тарьц суулгацыг хэрхэн сонгох вэ?

Монгол улсын зөвлөх агрономич, “Говь Голден Сийдс” ХХК-ийн зөвлөх С.Тунгалаг

Хүмүүс аль болох өндөр, том мод авна гээд байдаг. Гэтэл намхан ч байсан хамаагүй үндэсний системийн хөгжил сайтай мод авч байж тэр ургамал илүү сайн шилжин сууж, ургахдаа ч сайн байна. Амьд мод дарахад зөөлөн байдаг. Ургасан модоо барьж үзээд мөчир нь хатсан хатуу байвал хэлбэршүүлээд авч болно. Нахиа задраагүй, үндэсний систем сайтай ургамлыг ямар зориулалтаар тарих нь чухал. Ойжуулалтад гаргах юм уу эсвэл хашаандаа хэлбэржүүлж тарих гэж байгаа зэргээс шалтгаалж сонгоно. Багаас нь буюу 40-50 см өндөртэй, титэм үүсэж эхэлж байгаа мод л авч тарина. Хамгийн гол нь үндсийг сайн харах хэрэгтэй. Модны 50 хувь нь хөрсний доор байдаг учраас үндэс чухал. Бас бүс нутгаасаа хамаарч ялгаатай. Иймд гарал үүсэл, бүс нутгаас хамаарч ямар тарьц суулгац бэлтгэхээ мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө аваарай. Хангайд навчит модод, говьд хур тунадас багатай учраас хаалтын үндэсний системтэй бортоготой мод тарихыг зөвлөдөг. Яг тухайн орчинд байгаа моддыг л тарина.

https://www.youtube.com/shorts/IsyMFoRboHI