Анхлан мод тарьж байгаа хүн ямар мод тарих вэ?
Анхлан мод тарьж байгаа хүн ямар мод тарих вэ?

Байгаль орчны гавьяат ажилтан, “Танайд мод таръя” ТББ-ын тэргүүн Б.Батболд

Нэгдүгээрт төлөвлөлт хийхдээ анхаарна. Хоёрдугаарт модны ботаник мөн чанарыг нь судалж мэдэх хэрэгтэй. Таны тарих гэж байгаа мод хэр өндөр ургадаг, хэдэн настай болох юм, өндөр ургах үед та хэдэн настай байх уу, таны үр хүүхдэд үлдэх үү, үгүй юу гэдгийг нь судлаарай. Жимс жимсгэнийн бут тарилаа гэхэд өрхийн хэрэгцээний хэдэн хувийг нь хангах юм, үүгээр хагас боловсруулсан бүтээгдэхүүн хийхэд ямар орлого олж болох юм гэдгээ нарийн тооцоолно. Монголд 140 төрөл зүйлийн мод ургадаг. Таны цэцэрлэгт дор хаяж 60-70 хувийг нь монголд нутагшсан үндсэн модод эзэлнэ. Үлдсэн 30 хувь нь гоёл чимэглэлийн болон жимс жимсгэнийн мод байвал зүгээр. Бас нэг зүйл нь мод тарьж буй хэн бүхэн ая тухтай орчныг бий болгоход анхаараарай.

https://www.youtube.com/shorts/TeL153UZDjU