Монголын Бурханы Шашинтны төв Гандантэгчэнлин хийд "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд хувь нэмрээ оруулна
Монголын Бурханы Шашинтны төв Гандантэгчэнлин хийд "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд хувь нэмрээ оруулна
🍃 Монголын Бурханы Шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн Их хамба лам, 30 дугаар хамба Номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандоржтой МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх З.Мөнхбат, "Тэрбум мод хөдөлгөөн" НҮТББ-ын гүйцэтгэх захирал Г.Энхтайван нар уулзалт хийж, “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-д бурханы шашны байгууллагууд болоод сүм хийдийн үүрэг оролцоо чухалыг онцлож, цаашид байгаль хамгаалах, нөхөн сэргээх, мод тарьж ургуулах ач холбогдлын талаар соён гэгээрүүлэх болон төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх чиглэлээр харилцан санал солилцлоо.
🙏Уулзалтын үеэр байгаль дэлхийг хамгаалах, мод тарьж ургуулах үйлсийн талаархи буддын шашны энэрэнгүй үзэл, номлол, ёс суртахууны сургаалиудыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сүм хийдийг түшиглэсэн ногоон санаачилгуудыг бодитоор хэрэгжүүлэх асуудлыг онцлон хэлэлцэв.
🏡Бурханы шашны сүм хийдүүд, лам нар нь ард иргэдэд энэрэнгүй үзэл, номлол тэр дундаа байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах үйл нь буянтай бөгөөд ёс суртахууны дээд манлайлал учир мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнд олон нийтийг уриалан оролцуулах чухал гүүр болж чадна гэдэгт санал нэгдлээ.