Уулзалтын үеэр талууд экологийн боловсрол, мэдлэг ойлголтыг олон нийтэд түгээх чиглэлд илүүтэй анхааран хамтран ажиллах, байгаль хамгаалал, ойжуулалттай холбоотой хамтарсан төсөл, хөтөлбөр боловсруулах талаар санал нэгдэв. Мөн Хушин ойг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглах асуудлыг бодит ажил болгох боломж, хамтын санаачилгуудыг хэлэлцсэн нь уулзалтын онцлох хэсэг байлаа.