“Тэрбум мод хөдөлгөөн” НҮТББ нь Монре даатгал ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
“Тэрбум мод хөдөлгөөн” НҮТББ нь Монре даатгал ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Энэхүү санамж бичгийн хүрээнд талууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зорилго, үйл ажиллагааны хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдэд хамтран ажиллах, шаардлагатай дэмжлэг, зөвлөх үйлчилгээг харилцан үзүүлэх замаар үр ашигтай, тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцлоо.
Уулзалтын үеэр талууд цаашид байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих чиглэлд урт хугацаанд хамтран ажиллах эрмэлзлэлтэй байгаагаа илэрхийллээ.
🌿Мөн Монре даатгал ХХК нь ойн салбарын байгууллага, хувь хүмүүст зориулсан ногоон даатгалын үйлчилгээ нэвтрүүлэхээр ажиллаж буйгаа онцолсон юм.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй даатгалын компаниудаас салбартаа манлайлж, үндэсний хэмжээний энэхүү хөдөлгөөнд нэгдэж буй 30 жилийн түүхтэй Монре даатгал ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье🤝🌱