"Тэрбум мод хөдөлгөөн" НҮТББ болон Эрнст энд Янг Монголия Аудит ХХК хамтран ажиллана
"Тэрбум мод хөдөлгөөн" НҮТББ болон Эрнст энд Янг Монголия Аудит ХХК хамтран ажиллана
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, сөрөг нөлөөллийг бууруулахад санхүүгийн механизм чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд сүүлийн жилүүдэд ногоон санхүүжилтийн хэлбэрүүд хурдацтай хөгжиж байна.
Иймээс “Тэрбум мод хөдөлгөөн” НҮТББ-ын гүйцэтгэх захирал Г.Энхтайван, Гадаад харилцаа, төсөл хөтөлбөр хариуцсан хэлтсийн дарга С.Энхжаргал нар “Эрнст энд Янг Монголия Аудит ХХК-ийн Олон Улсын Татварын Үйлчилгээ хариуцсан партнер Р.Хишигнэмэх, Уур амьсгалын өөрчлөлт ба Тогтвортой байдлын үнэлгээний ахлах О.Мягмарсүрэн, Бизнес зөвлөх үйлчилгээний мэргэжилтэн М.Хонгорзул нартай “Тэрбум мод хөдөлгөөн”-ий хүрээнд хамтран ажиллах талаар харилцан ярилцлаа.