"ЧИНГИС ХААН" ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН ОЙРОЛЦОО АГЧ МОДНЫ ТӨГӨЛ БАЙГУУЛЛАА
"ЧИНГИС ХААН" ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН ОЙРОЛЦОО  АГЧ МОДНЫ ТӨГӨЛ БАЙГУУЛЛАА
🌳Мод тарьж, ургуулах улирал эхэлсэнтэй холбогдуулан "Тэрбум мод" НҮТББ-ын санаачлагаар "Чингис Хаан" олон улсын нисэх буудлын талбайд 2025.05.08-ны өдөр ойн төгөл байгуулахаар мод тарих арга хэмжээ зохион байгуулагдав🌳
Энэхүү төглийг байгуулахад Израил Улсын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны MASHAV агентлаг дэмжин Бээжинд дэх Израилийн Элчин сайдын яамны Соёл, шинжлэх ухааны Атташе Доктор. Габриел Рик хүрэлцэн ирж оролцлоо.
Израил Улс 1950-аад оноос эхлэн ойжуулалт хийснээр газар нутгийн дөнгөж 2 хувийг ой мод эзэлж байсан бол өдгөө 8.5% болтол нэмэгдүүлжээ. Усалгааны ухаалаг системийг дэлхий дахинд нэвтрүүлж цөл газрыг ногоон хэрэм болгон өөрчилж чадсан арвин туршлагатай улс юм.
Энэхүү ойн төглийг байгуулах арга хэмжээнд
• “Нью Улаанбаатар” Интернэйшнл Эйрпорт ХХК
• “Чингис Хаан” Олон улсын нисэх онгоцны буудал дахь Гаалийн газар
• Гадаадын иргэн харъяатын газар
• Тээврийн цагдаагийн албаны Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс
• Хилийн цэргийн 0218-р ангийн алба хаагчид оролцлоо. 👏👏👏
Мөн тус арга хэмжээнд Гадаад харилцааны яам, Ойн газар, Ус сувгийн удирдах газар, Израил улсын өргөмжит консул зохион байгуулалтад туслалцаа үзүүлсэнд талархал илэрхийлье! 🙌🏻🙌🏻