“Тэрбум мод үндэсний хөдөлгөөн"-ийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын газар дэмжин хамтран ажиллана
 “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн"-ийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын газар дэмжин хамтран ажиллана
Хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын байгаль орчныг хамгаалах, ой мод болон бэлчээрийн экосистемийг нөхөн сэргээх чиглэлээр гадаадын улс орнуудаас Монгол Улсыг зорин ирж буй иргэд, байгууллагуудын талаарх мэдээллийг харилцан солилцох, байгаль орчны салбарт олон улсын оролцоог нэмэгдүүлэх, ногоон хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна.
Уулзалтад МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх З.Мөнхбат, "Тэрбум мод хөдөлгөөн" НҮТББ-аас Г.Энхтайван, Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр болон Захиргаа, удирдлагын газрын дарга И.Баатархүү, Виз, зөвшөөрлийн газрын дарга Г.Билэгт нар оролцлоо