“Тэрбум мод үндэсний хөдөлгөөний бэлтгэл үе шатны үр дүн, цаашдын шийдэл" хэлэлцүүлгийг 2025 оны 11-р сарын 7-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Ойн газар, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Тэрбум мод НҮТББ хамтран зохион байгууллаа.
Өнөөдрийн хэлэлцүүлэгт төрийн байгууллагууд, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд амлалт өгч, идэвхтэй оролцож буй аж ахуйн нэгжүүд, иргэний нийгмийн байгууллагууд оролцож 2021–2024 онд хэрэгжсэн бэлтгэл үе шатны үр дүн, туршлага, 2025–2030 онд хэрэгжих тогтвортой үргэлжлэлийн зорилт, бодлого, хэрэгжилтийн арга замуудыг хамтдаа хэлэлцлээ.
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш 2025 оны хаврын тариалалт хүртэлх хугацаанд 116.1 сая мод тарьж ургуулжээ.