COP17 зохион байгуулах Ажлын алба, Тэрбум мод хөдөлгөөн ТББ хамтран
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ (COP17)-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХҮРЭЭНД ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУД ЧИГЛЭСЭН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫГ ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ “ЗӨВШИЛЦӨЛ” ТАНХИМД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Уг уулзалтаар Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын итгэмжлэлд бүртгүүлэх тухай танилцуулга, Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцид итгэмжлэгдсэн байгууллагаар бүртгүүлэх тухай туршлага, COP17 бага хурлын Цэнхэр бүсэд зохион байгуулах зэрэгцээ арга хэмжээнд бүртгүүлэх боломжийн тухай танилцуулга, COP17 Үндэсний иргэний нийгмийн зохицуулагч сонгогдсон тухай зэрэг мэдээллүүдийг хүргэж санал солилцлоо.
Уг уулзалтын зохион байгуулалтад дэмжлэг үзүүлсэн Гадаад харилцааны яам, БОУАӨЯ, Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах STREAM+ төсөл-д талархал илэрхийлье!