Намрын мод тарих өдрүүд амжилттай үргэлжилж байна
Намрын мод тарих өдрүүд амжилттай үргэлжилж байна
Санхүү, эдийн засгийн сургуулийн оюутнууд, мөн Монголын тусгай олимпын хорооны баг тамирчидтай хамтран олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэнд шинэс модны суулгац тарьж, бортоголох ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ🌳💚
✅💯Энэхүү хамтын ажиллагаа нь зөвхөн мод тарих төдий бус — нийгмийн бүх хэсгийн оролцоотойгоор байгаль дэлхийгээ хамгаалах, хүн бүрийн боломж, хувь нэмэр чухал гэдгийг харуулсан урам зориг дүүрэн өдөр байлаа.
🙌🦸‍♀️🦸 Оюутнуудын эрч хүч, тамирчдын сэтгэл, бидний итгэл — бүгд нийлж ногоон ирээдүйн үрийг тарьсан сайхан өдөр болсон юм.
Бид хамтдаа байгальд ээлтэй, хүн бүрийн оролцоотой ногоон нийгмийг бүтээж чадна! 🌏✨
💪💪Намрын мод тарих өдөрлөгт нийгмийн хариуцлагын хүрээнд шинэс модны суулгацаар ханган ажилласан Benefits refresher компаний хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье!💚💚
🤝🪖Энэхүү өдөр бидэнд аюулгүй ажиллагааны заавар, тарьц зөв суулгах техник, шаардлагатай бусад багаж хэрэгслээр ханган ажилласан Эко цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олонд талархал илэрхийлье! ⭐️⭐️